EJU-ИЙН ШАЛГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Японы их дээд сургуульд элсэх EJU -н шалгалтын тухай ШМАС-н 14-р үеийн төгсөгч, ШМЭХ-н Карьер хөгжлийн төвийн эрхлэгч Б. Цолмоноос ярилцлага авлаа. С: EJU-н шалгалт гэж юу вэ? Ц: EJU гэдэг нь Японы их дээд сургуульд элсэн орох шалгалтыг хэлж байгаа юм.Гадаад хүмүүст зориулсан ЭЕШ гэж ойлгож болно. Японы их дээд суралцах хүсэлтэй хүмүүс тус шалгалтыг өгдөг. EJU-д Япон хэл, Байгалийн ухаан, Нийгэм, Математик гэсэн шалгалтууд авдаг. Нийгмийн ухаанаар шалгалт өгөх бол, япон хэл, математик (курс1), нийгмийн ухааны шалгалт өгнө. Байгалийн ухаанаар шалгалт өгөх бол, япон хэл, математик (курс2), хими+физик эсвэл хими+биологи гэсэн шалгалт өгнө. Япон хэлний шалгалт нь дотроо унших, сонсож унших, сонсож ойлгох гэсэн хэсэгтэй ба шалгалтын нийт оноо нь 400, 125 минутад гүйцэтгэх шаардлагатай. Мөн япон хэл дотроо+50 гэсэн оноо бий. Энэ нь япон хэлээр эсээ бичих оноо юм. Ихэнх сургуулиуд энэ 50 оноог оролцуулахгүй байх нь бий. Гэхдээ бичих чадварын энэ оноог анхаарахгүй орхиж болохгүй. Байгалий...