EJU-ИЙН ШАЛГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Японы их дээд сургуульд элсэх EJU-н шалгалтын тухай ШМАС-н 14-р үеийн төгсөгч, ШМЭХ-н Карьер хөгжлийн төвийн эрхлэгч Б. Цолмоноос ярилцлага авлаа.
С: EJU-н шалгалт
гэж юу вэ?
Ц: EJU гэдэг нь Японы их дээд сургуульд элсэн орох
шалгалтыг хэлж байгаа юм.Гадаад хүмүүст зориулсан ЭЕШ гэж ойлгож болно. Японы
их дээд суралцах хүсэлтэй хүмүүс тус шалгалтыг өгдөг.
EJU-д Япон хэл,
Байгалийн ухаан, Нийгэм, Математик гэсэн шалгалтууд авдаг. Нийгмийн ухаанаар
шалгалт өгөх бол, япон хэл, математик (курс1), нийгмийн ухааны шалгалт өгнө.
Байгалийн ухаанаар шалгалт өгөх бол, япон хэл, математик (курс2), хими+физик
эсвэл хими+биологи гэсэн шалгалт өгнө.
Япон хэлний шалгалт нь дотроо унших, сонсож унших, сонсож
ойлгох гэсэн хэсэгтэй ба шалгалтын нийт оноо нь 400, 125 минутад гүйцэтгэх
шаардлагатай. Мөн япон хэл дотроо+50 гэсэн оноо бий. Энэ нь япон хэлээр эсээ
бичих оноо юм. Ихэнх сургуулиуд энэ 50 оноог оролцуулахгүй байх нь бий. Гэхдээ
бичих чадварын энэ оноог анхаарахгүй орхиж болохгүй.
Байгалийн ухааны хичээлийн шалгалтад Физик, Хими, Биологи
ордог. Эдгээрээс хоёрыг нь өгч болох ба нийт 200 оноотой.
Нийгмийн ухаан нь дотроо Газарзүй, Нийгэм, Түүх гэсэн
хэсэгтэй 80 минутын шалгалт.
Математикийн шалгалт дангаараа 200 оноотой. Ингээд EJU-н
шалгалт 1-800 оноо дээр нь бичгийн 50 оноог нэмээд нийтдээ 850 оноотой байна.
С: EJU-н шалгалт
жилд хэдэн удаа болдог вэ?
Ц: Жилд 2 удаа буюу 6, 11 сард болдог. 6-р сарын
шалгалтын бүртгэл 3-р сард, 11-р сарын шалгалтын бүртгэл 7-р сард болдог. Зуны
шалгалт уу, намрын шалгалт уу гэдгээсээ шалтгаалаад дэлхийн дундаж оноо
хэлбэлздэг. Их сургуульд элсэх бол дундаж онооноос дээгүүр байх шаардлагатай. Шалгалтыг Япон, Англи гээд өөрийнхөө
хүссэн хэлээр өгч болно.
С: Японд хэлний
бэлтгэл төгсөөд их дээд сургуульд дэвшин суралцах хүсэлтэй хүмүүс заавал өгөх
шаардлагатай юу?
Ц: Өгөх шаардлагатай. Хувийн зардлаар суралцах гадаад оюутан
гэдэг үүднээс өгнө шүү дээ. Ихэнх сургуулиуд босго оноо заасан байдаг.
С: Улсын болон
хувийн их дээд сургууль аль аль нь EJU-н оноо шаарддаг уу?
Ц: Тийм ээ. Тухайн сургуулиасаа шалтгаалаад оноо нь
хэлбэлзэнэ. Мастерт бол шаардахгүй. Япон хэл
нь дунджаар 250-аас дээш оноотой байвал хангалттай их сургуульд суралцах
чадвартай гэж үздэг. 250-аас дээш оноо шаарддаг сургуулиуд ч байгаа. Зорьж буй
их сургуулийнхаа тухайн жилийн элсэлтийн журмыг заавал харах шаардлагатай.
С: EJU-н шалгалт
босго оноо заадаг гэсэн үг үү?
Ц: Тухайн жилийн дундаж оноо гэж байгаа.
С: Шинэ Монгол
ахлах сургуулийг төгсөж байгаа хүүхдүүдээс хэдэн хувь нь EJU өгдөг вэ?
Ц: 12-р анги төгсөгчдөөс 50 орчим хувь нь өгдөг. Тэр
дундаасаа шалгараад явдаг.
С: EJU-н
шалгалтад бэлддэг газар гэж бий юу? Хэзээнээс бэлдэх хэрэгтэй вэ?
Ц: Юү Лангүэж Улаанбаатар япон хэлний сургалтын төвтэй
хамтарч жил болгоны намар буюу 9-р сард EJU-н шалгалтад бэлдэх сургалт
явагддаг. Шинэ Монгол сургууль, Юү Лангүэжийн туршлагатай багш нар заадаг. 12-р
суралцаж байгаа сурагч, дотоодын их дээд сургуулийн 1,2-р ангийн оюутнууд
хамрагдах боломжтой.
С: Танд
баярлалаа.
Ц: Бүгдэд нь амжилт хүсье.
Comments
Post a Comment